Өнгөрсөн онд замын хөдөлгөөнд гүйцэж түрүүлэх үедээ гаргасан 233 осол бүртгэгджээ

Өнгөрсөн онд замын хөдөлгөөнд гүйцэж түрүүлэх үедээ гаргасан 233 осол бүртгэгджээ

Өнгөрсөн онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын, тээврийн хэрэгслийн журмыг зөрчсөн 2793 хэрэг бүртгэгдсний 1742 тохиолдол Улаанбаатар хотод гарсан. Харин гүйцэж түрүүлэх үед гаргасан осол 233 бүртгэгдсэн гэдгийг тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

2025 онд улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 632 хүн амь насаа алдаж, түүний 67 нь бага насны хүүхэд байжээ. Сүүлийн арван жилийн хугацаанд 628 бага насны хүүхэд зам тээврийн ослоор амиа алдсан байна.