Э.Ариунтунгалаг гүйлтийн цанын 10 км-ийн чөлөөт төрөлд 83 дугаар байр эзэллээ

Э.Ариунтунгалаг гүйлтийн цанын 10 км-ийн чөлөөт төрөлд 83 дугаар байр эзэллээ

“Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын  эмэгтэйчүүдийн 10 км-ийн чөлөөт гүйлтийн төрөлд ОУХМ Э.Ариунтунгалаг өрсөлдлөө.

Тус төрөлд  нийт 111 тамирчин оролцсон бөгөөд манай тамирчин 74 дэх дарааллаар гараанаас гарч 83 дугаар байр эзэллээ. 10 км-ийн чөлөөт гүйлтийн төрөл нь завсарлагатай гарааны (interval start) системээр явагддаг. Иймд барианд хамгийн түрүүнд орсон тамирчин бус, хамгийн богино хугацаанд зайгаа туулсан тамирчин ялагчаар тодордог онцлогтой.