Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 1-ний өдрийн 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Арга хэмжээтэй холбоотойгоор дараах авто замуудыг түр хугацаанд хаахаар болжээ.
06:00 - 22:00 цагийн хооронд
- Жуулчны гудамж — Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвараас Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл
- Ерөнхий сайд Амарын гудамж - Төрийн ордны зүүн талын уулзвараас Спортын төв ордны уулзвар хүртэл
- Д.Сүхбаатарын гудамж - Төв шуудангийн уулзвараас Чингис хааны музейн уулзвар хүртэл
- Их сургуулийн гудамж - Гадаад харилцааны яам-ны уулзвараас Монгол Улсын Их Сургуулийн уулзвар хүртэл
08:00- 22:00 цагийн хооронд
- П.Гэндэнгийн гудамж - Монголын хүүхдийн ордон-ы хойд уулзвараас ШангриЛа худалдааны төвийн зүүн хойд уулзвар хүртэл
Жолооч нар тухайн өдөр төвийн бүсээр зорчихдоо замын ачаалал ихсэхийг тооцоолж, өөр чиглэл сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.