Дорноговь аймгийн Өргөн суманд хогийн цэгийн эрэг нурж 13 настай хүүхэд дарагдаж нас барсан харамсалтай осол энэ сарын 24-нд гарсан.
Үүнтэй холбоотойгоор, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр /2026.05.31/ Өргөн суманд ажиллаж хүүхэд унасан нүх, дарагдсан шороог өнөөдрийн дотор булж, аюулгүй болгохыг лиценз эзэмшиж байсан компанид үүрэг болгожээ. Мөн талийгаач хүүхдийн оршуулгын болон бусад зардлыг компаниас яаралтай гаргуулж, өмгөөлөгч гаргаж өгөхийг орон нутгийн удирдлагуудад даалгажээ.
Түүнчлэн дээрх хэрэгтэй холбогдуулан Дорноговь аймгийн хэмжээнд уул уурхайн олборлолт, ашиглалтыг зогсоолоо. Компаниуд нөхөн сэргээгээгүй орхисон талбайгаа сэргээж, зөрчлөө бүрэн арилгасны дараа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх аж.