Бурхан багшийн Их дүйчин өдрийн босгон дээр Бурхан багшийн хоёр эрхэм шавь болох Шаарийбуу, Монголжийбуу нарын нандин шүтээнийг Монгол Улсад заллаа.
Буддын шашны нэн хүндтэй, ховор нандин энэхүү олдворыг Монголд залах хүсэлтийг Гандантэгчэнлин хийдээс гаргасан бөгөөд ринсрэлийг өчигдөр /2026.05.30/ Энэтхэгийн агаарын хүчний тусгай нислэгээр Улаанбаатарт авчирсан байна. Сүсэгтэн олон өнөөдрөөс эхлэн 10 хоногийн турш буюу зургаадугаар сарын 9-ний өдрийг хүртэл өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд мөргөх боломжтой.