Арваннэгдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Завханы баруун болон хойд хэсгээр, 14-ний өдөр Завханы зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд хэсэг, Орхон, Дархан-Уул, Сэлэнгийн нутгаар цасан шуурга шуурна. Говь-Алтай, Баянхонгорын өмнөд,Өвөрхангайн зүүн болон өмнөд, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч, эрс хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.