Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 20 см цасан бүрхүүл тогтжээ

Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 20 см цасан бүрхүүл тогтжээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас 10 хоногт нэг удаа хээрийн цасны хэмжилт хийдэг. Уг хэмжилтээр, арваннэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 68 хувьд цастай аж.

Тухайлбал, Увсын Малчин, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Архангайн Хашаат, Баянхонгорын Галуут, Өвөрхангайн Арвайхээр, Нарийнтээл, Баянгол, Булганы Дашинчилэн, Рашаант, Баяннуур, Сэлэнгийн Орхон, Баянгол, Хушаат, Дархан-Уулын Орхон, Төвийн Заамар, Батсүмбэр, Цээл, Борнуур, Угтаалцайдам, Лүнд 11-20 см, Завхан, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх нутгаар 6-10 см, бусад нутгаар 5 см-ээс бага цастай байна.

Мөн баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 1-22 см цасан бүрхүүл тогтсон байна.

Нийт нутгийн хамгийн их цастай байгаа бүсээр, Дархан-Уулын Орхонд 22 см, Сэлэнгийн Орхонд 17 см, Баянгол, Төв аймгийн Жаргалантад 16 см, Дархан-Уулын Шарын гол, Сэлэнгийн Ерөөд 15 см, Төв аймгийн Заамар, Батсүмбэр, Сэлэнгийн Зүүнбүрэн, Цагааннуурт 14 см, бусад хэсгээр 1-13 см цасан бүрхүүлтэй байна.