Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн гаргасан Захирамжийн дагуу замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилготой “Шар дарцаг” аяныг нийслэлийн хэмжээнд 30 хоногийн хугацаатай зохион байгуулна.
- Замын хөдөлгөөний дүрэм журам болон шар дарцаг аяны талаарх мэдээлэл сургалт, өдөрлөгийг бүсчлэлээр Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтан, эцэг, эхчүүдийн дунд зохион байгуулах
- Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, Зам тээврийн осол гэмтлийн талаарх агуулга бүхий шторкыг бэлтгэн олон нийт, эцэг эхчүүдэд хүргэх
- "Шар дарцаг" аяны талаарх үйл ажиллагааг олон нийтэд хүргэж, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалга хүргэн хамтран ажиллахаар төлөвлөөд байна.