2019 онд үйлдвэрлэлийн ослоор хоёр гараа алдсан 37 настай Монголын цагаач иргэний түүхийг өгүүлсэн "Hankyoreh 21" нэвтрүүлгийн дараа олон Солонгос иргэн монгол иргэнд туслахаар ханджээ.
Тодруулбал, Монгол иргэн О нь 2019 оны арванхоёрдугаар сард нарны зай хураагуур суурилуулж байхдаа өндөр хүчдэлд цохиулсны улмаас олон удаа хагалгаанд орж, хоёр гараа алдсан байна. Хэдийгээр компани хариуцлага үүрэх байсан ч шүүхээр хүлээсэн хохирлоо огт барагдуулаагүй аж. Улмаар монгол иргэн О зургаан жилийн турш түлэгдэлтийн эмчилгээ хийлгэж, санхүүгийн хүндрэлд орж, хандивын аян хүртэл өрнүүлж байжээ.
Дээрх нэвтрүүлгийн дараа олон иргэнмонгол иргэнд туслахаар хандсаны нэг нь Ли Хён Хо гэх 84 настай иргэн бөгөөд тэрбээр бэлэг, бага хэмжээний бэлэн мөнгө өгсөн байна. Мөн Монгол иргэний ажиллаж байсан компани "Бидэнд мөнгө байхгүй" гэж мэдэгдэж, 200 сая гаруй воны хохирлыг төлөхөөс татгалзсаар байгаа. Мөн тэрбээр түр зуурын G-1 визтэй. Иймд цаашид тулгарах олон асуудлуудад БНСУ-ын Үндэсний ассамблейгээс тусламж үзүүлж магадгүй байгаа юм.
Эх сурвалж: N news