Монгол иргэд хагас тонн орчим хатаасан жимс хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн гэжээ

Монгол иргэд хагас тонн орчим хатаасан жимс хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн гэжээ

ОХУ-ын Кяхта шалган нэвтрүүлэх цэгт байрлах Холбооны Мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын албаны улсын байцаагчид Монголын иргэд хорио цээрийн дэглэмтэй бүтээгдэхүүн хил нэвтрүүлэх гэж байсан талаар мэдээлжээ. 

Тодруулбал, 2025 оны 11-р сарын 7-нд 232 килограмм хатаасан чангаанз, 110 килограмм далбаа, 130 килограмм чавга зэрэг хагас тонн орчим хатаасан жимсийг хууль бусаар экспортлохыг завдсан байна. Шалгалтаар бараа бүтээгдэхүүнд шаардлагатай ургамлын хорио цээрийн гэрчилгээ дагалдаагүй нь холбооны хуулийг зөрчсөн болохыг тогтоожээ. Илрүүлсэн зөрчлийн үндсэн дээр Россельхознадзорын албан тушаалтнууд ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 10.2-р зүйлийн дагуу гурван захиргааны протокол гаргаж, бүх ачааг Орос руу буцаасан байна.