Өнөөдөр /2025.10.26/ нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна. Харин ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 28-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас, энэ сарын 29-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор, энэ сарын 30-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -2...-7 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө +3...-2 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.