Тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах санал авч эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл уг саналд нийт 4061 иргэн оролцсоноос 2973 иргэн буюу нийт санал өгсөн иргэдийн 73 хувь нь “дэмжихгүй” гэсэн санал өгчээ. Харин 1088 буюу 22 хувь дугаарын хязгаарлалтыг дэмжих санал өгсөн байна. Санал асуулга аравдугаар сарын 26-ны 00:00 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэд https://vote.ulaanbaatar.mn/home линкээр санал асуулгад оролцох боломжтой.