Хорио цээрийн дэглэм цөрчиж, 90 кг ургамлыг манай улс руу нэвтрүүлэх гэж байсан монгол иргэнийг илрүүлжээ

Хорио цээрийн дэглэм цөрчиж, 90 кг ургамлыг манай улс руу нэвтрүүлэх гэж байсан монгол иргэнийг илрүүлжээ

Өнгөрсөн лхагва гарагт буюу аравдугаар сарын 22-нд монгол иргэн ОХУ-ын ургамлын хорио цээрийн журмыг зөрчиж, хорио цээрийн дэглэм тогтоосон бүтээгдэхүүнийг экспортлохыг завдсан зөрчлийг Хиагт олон чиглэлийн авто шалган нэвтрүүлэх боомтоос илрүүлжээ.

Тодруулбал, Эрхүү муж, Буриадын Холбооны мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн хяналтын албаны ажилтнууд монгол иргэний экспортлохыг завдсан 90 кг ургамал эрүүл ахуйн гэрчилгээгүй байсныг илрүүлжээ. Энэ нь 2014 оны 7-р сарын 21-ний өдрийн 206 тоот "Ургамлын хорио цээрийн тухай" Холбооны хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж байгаа аж. Иймд ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 10.2-т зааснаар бүтээгдэхүүнийг нь хураан авч, гэрчилгээ олгохоор ОХУ-д буцаажээ.




Өнөөдөр туулай өдөр

6 цагийн өмнө