Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна. Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 7-12 метр, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7...+12 градус, Хангайн нурууны өвөр бэлээр +2...+7 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Өдөртөө -2...-4 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.