УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан "Нүүрсний хэрэг"-т холбоотой байж болзошгүй ноцтой мэдээлэл гарах болсон. Иймд түүнийг асуудлаа шалгуулах хүртэл УИХ-ыг удирдах ёс зүйгүй хэмээн АН-ын бүлэг шаардаж байсан юм.
Гэвч тэрээр УИХ-ын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан тул өнгөрөгч Баасан гараг /2025.10.17/-т албан тушаалаас нь чөлөөлсөн. Тэгвэл УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн "Авлигын гэмт хэрэг"-ийн холбогдох зүйл ангиудад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байна.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өөрийн Х хуудастаа, "Мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудаас тодруулав. УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Авлигын гэмт хэргийн холбогдох зүйл ангиудад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг Прокурорын байгууллагаас тодруулах нь зүйтэй" хэмээн мэдээлжээ.
Мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудаас тодруулав. УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Авлигын гэмт хэргийн холбогдох зүйл ангиудад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг Прокурорын байгууллагаас…
— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) October 24, 2025