Хагас коксон шахмал түлшний асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Баатархүү Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд асуулга тавьжээ.
Тодруулбал, нийслэл хотын хэмжээнд гэрээт 331 цэгээр 1535 тонн сайжруулсан шахмал үлш, 940 тонн хагас коксон шахмал нүүрсийг боруулж байгаа гэх боловч бодит байдал дээр хүрэлцээгүй байгаагаас иргэд гал алдах нөхцөл бүрдээд байна. Иймд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн айл өрхийн хэрэгцээг тасралтгүй хангах, хагас коксон түлшний илч чанар, стандартыг хэрхэн баталгаажуулах, тээвэрлэлт, олголт, санхүүгийн мэдээлэл зэрэг хэд хэдэн асуулгыг тавьсан байна.

