С.Одонтуяа: Биднийг тэтгэврийг нэмье гэхэд шоолж байсан хүмүүс өнөөдөр дэмжээд явж байгаад ичиж байна

С.Одонтуяа: Биднийг тэтгэврийг нэмье гэхэд шоолж байсан хүмүүс өнөөдөр дэмжээд явж байгаад ичиж байна

Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 2022 оны төсөвт тодотгол хийх, Нийгмийн даатгалын төсвийн төсөлд тодотгол хийх УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлыг дэмжиж байгаа. Харин УИХ-ын гишүүдээсээ иччихлээ. Бид төсвийг хэлэлцэх үеэр энэ асуудлыг хэлэлцэх бүрэн боломжтой байсан. Бид ч нэмэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Гэтэл тухайн үед хэлэлцээгүй атлаа өнөөдөр Ерөнхийлөгч чиглэл өгөхөөр бүгд дэмжээд толгойгүй хүн шиг явж, манлайлалгүй байж болохгүй" гэлээ. 




Өнөөдөр нохой өдөр

19 цагийн өмнө