Ираны Дээд удирдагч, тус улсын олон араван жил дарангуйлсан Аятолла Али Хаменей амиа алдсаныг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн "Truth Social" сүлжээндээ мэдэгдсэн нь дэлхийн нийтийн анхааралд ороод байна.
Тэрээр мэдэгдэлдээ, “Түүхэн дэх хамгийн харгис хүмүүсийн нэг Хаменей үхлээ. Энэ нь зөвхөн Ираны ард түмэнд шударга ёс тогтоосон хэрэг биш, мөн Хаменей болон түүний цуст бүлэглэлийн гарт амиа алдсан, эсвэл гэмтэж бэртсэн агуу Америкчууд болон дэлхийн олон орны иргэдийн төлөөх шударга ёс юм.
Тэр манай тагнуулын болон өндөр нарийвчлалтай мөрдөн илрүүлэх системээс зугтаж чадсангүй. Израильтай нягт хамтран ажилласны үр дүнд тэр болон түүнтэй хамт устгагдсан бусад удирдагчдад ямар ч боломж байсангүй.
Энэ бол Ираны ард түмэнд эх орноо эргүүлэн авах хамгийн том боломж. Бидний сонсож байгаагаар, Тусгай хамгаалалтын корпус, цэрэг, бусад аюулгүй байдал, цагдаагийн хүчний олон хүн цаашид тэмцэхийг хүсэхгүй, биднээс өршөөл хүсэж байна. Би өнгөрсөн шөнө хэлсэнчлэн, "Одоо тэдэнд өршөөл олгоно, харин хожим бол зөвхөн үхэл хүлээж байна!"
Тусгай хамгаалалтын корпус болон цагдаагийн байгууллагууд Ираны эх оронч иргэдтэй тайван замаар нэгдэж, улс орноо зохих агуу байдалд нь эргүүлэн авчрахын төлөө хамтран ажиллана гэж найдаж байна. Энэ үйл явц удахгүй эхлэх ёстой. Учир нь зөвхөн Хаменейн үхэл төдийгүй улс орон ердөө нэгхэн өдрийн дотор маш их сүйдэж, бараг устгагдсан.
Гэсэн хэдий ч хүнд бөгөөд оновчтой бөмбөгдөлт долоо хоногийн турш, эсвэл зорилгодоо хүрэх хүртэл тасралтгүй үргэлжилнэ. Манай зорилго бол Ойрхи Дорнодод, цаашлаад дэлхий даяар энх тайвныг тогтоох явдал юм. Анхаарал хандуулсанд баярлалаа." гэжээ.
Эх сурвалж: BBC
