Израилийн цохилт Ираны өндөр албан тушаалтнуудыг онилсон гэж мэдэгджээ

Израилийн цохилт Ираны өндөр албан тушаалтнуудыг онилсон гэж мэдэгджээ

Израилийн Батлан хамгаалах хүчин Тегеран хотод өгсөн цохилтууд нь Ираны улс төр, аюулгүй байдлын өндөр албан тушаалтнууд цугларсан байршлуудыг онилсон гэж мэдэгджээ. 

Албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, уг ажиллагааг хэдэн сарын турш нарийвчлан төлөвлөсөн бөгөөд цэргийн тагнуулын байгууллага Ираны эрх баригч элитүүд нэг дор цугласан мөчийг ашиглахаар зорилтот мэдээлэл цуглуулж ажилласан байна. Мөн шөнийн цагаар бус өглөөний үед цохилт өгсөн нь “тактикийн гэнэтийн давуу байдал” бий болгосон гэж Израилийн Батлан хамгаалах хүчин онцолжээ. Одоогоор цохилтын үр дүнг нарийвчлан үнэлж, дүн шинжилгээ хийж байгаа талаар тус мэдэгдэлд нэмж дурдсан байна.

Харин Ираны төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнөөдөр /2026.02.28/ АНУ, Израилийн дайралтын үеэр улс төрийн өндөр албан тушаалтнууд болон армийн дарга амиа алдсан гэсэн мэдээллийг үгүйсгэжээ. 

Эх сурвалж: BBC