Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр өнөө шөнөөс /2026.03.01-02/ эхлэн 03-ыг хүртэл нийт нутгаар ахиухан хэмжээний цас орж, салхи зүүн хойноос баруун хойш эргэж секундэд 12-14 метр, Матад, Халхголын сав нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэх, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, мөстөх, үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг аюултай нөхцөл бүрдэх тул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр маргааш буюу гуравдугаар сарын 02-ны 04:00 цагаас 03-ны 08:00 цаг хүртэлх хугацаанд нийт сумдаас орох, гарах авто тээврийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэжээ.
Мөн дээрх хугацаанд Хавирга-Архашаат боомтоор нэвтрэх иргэдийн хөдөлгөөнийг тус тус хязгаарлах юм.