Монголд улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, “Эх орончдын өдөр” өнөөдөр /2026.03.01/ тохиож байна. Энэхүү түүхт ойн баярын арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд тэмдэглэн, Монгол Ардын нам шинэ гишүүдээр эгнээгээ тэлжээ.
Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал, Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар, намын Нарийн бичгийн дарга нар Ө.Золбаяр, С.Мөнгөнчимэг, Б.Пүрэвдагва, М.Цэлмүүн нар намын шинэ гишүүдэд намын батлахыг нь гардуулж баяр хүргэлээ.
Энэ өдөр Монгол Ардын намд шинээр элссэн 39 гишүүн салбар бүртээ манлайлж яваа хүмүүс бөгөөд Булган аймгийн Хангал сумын 2-р багийн малчин Х.Эрдэнэбулган, нийтлэлч Б.Болор-Эрдэнэ, МУБИС-ийн тусгай хэрэгцээт боловсролын 4-р курсэд сурч буй оюутан, SDS хүртээмж клубийн зохицуулагч Б.Энхсайхан, Монголын электрон спортын холбооны үүсгэн байгуулагч, “Шинжьюкү” ХХК-ийн захирал М.Майсайхан, “UAP LLC-Юу Эй Пропертиз” ХХК-ийн захирал А.Урангоо, Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Ц. Эрдэнэтуяа, хамгийн залуу нь 18 настай оюутан С.Сувд нарын гишүүд байлаа.
Тэднийг төлөөлж Булган аймгийн Хангал сумын 2-р багийн малчин Х.Эрдэнэбулган, trends.mn судалгаа нийтлэлийн платформын эрхлэгч, нийтлэлч Б.Болор-Эрдэнэ нар үг хэлж, өөрийн итгэл үнэмшлээрээ намын гишүүнээр элсэж, намын удирдлагуудын зорьж буй чөлөөлөх, цэгцлэх санаачилгуудыг дэмжиж байгаагаа онцолж байв.
