Маргааш хүчтэй цасан шуурга шуурах тул замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах, малаа ойр бэлчээхийг анхааруулж байна

Маргааш хүчтэй цасан шуурга шуурах тул замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах, малаа ойр бэлчээхийг анхааруулж байна

Маргааш /2026.03.02/ Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд болон зүүн хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна. Өвөрхангай, Дорноговийн өмнөд, Өмнөговийн хойд болон зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэхийг онцгойлон анхааруулж байна.
 
Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн
  • Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах,
  • Дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх,
  • Малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ




Өнөөдөр нохой өдөр

11 цагийн өмнө