Н.Номтойбаяр: Х.Баттулга УИХ-ын гишүүний ажлаа өгч шалгуул. Үнэн мөнийг нь олж хэн нь цагаатаж, хэн нь шорондоо хатахаа үзэх хэрэгтэй

Н.Номтойбаяр: Х.Баттулга УИХ-ын гишүүний ажлаа өгч шалгуул. Үнэн мөнийг нь олж хэн нь цагаатаж, хэн нь шорондоо хатахаа үзэх хэрэгтэй

Шадар сайд Н.Номтойбаяр Тавантолгой Гашуунсухайтын төмөр зам, “Бодь” компанийн асуудлыг шалгах түр хороог дахин байгуулах талаар мэдээлэл өглөө. 

ШУУД ҮЗЭХ: 

Тэрбээр, "Энэ оны тавдугаар сард Тавантолгой Гашуунсухайтын төмөр замтай холбоотой, “Бодь” компанийн гүйцэтгэсэн гээд байгаа асуудалтай холбоотой хянан шалгах түр хороог дахин байгуулж шалгая, мөн өмнө нь томилсон байсан ажлын түр хороог дахин шалгая гэдэг зорилгоор санаачлага гаргаад явж байна. Одоогийн байдлаар АН-ын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй 27 гишүүн гарын үсэг зурсан байна. Хуулиараа 32 гишүүн гарын үсэг зурж байж УИХ-аар хэлэлцэх боломжтой болно. Бүх хүмүүс ажлаа өгөөд шалгуулах ёстой. Тус гэрээ байгуулж байх үед МУ-ын Ерөнхийлөгч байсан Х.Баттулга УИХ-ын гишүүний ажлаа өгөөд шалгуул. Одоо үнэн мөнийг олоод хэн нь цагаатгах юм, хэн нь шорондоо хатахаа үзэх хэрэгтэй байна" гэв.