Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг маргаашаас явж эхэлнэ

Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг маргаашаас явж эхэлнэ

Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг 2026 оны арваннэгдүгээр сарын 25-наас аялалаа эхлүүлнэ.

Эхний галт тэрэг БНХАУ-ын Бээжин хотоос арваннэгдүгээр сарын 25-нд, ОХУ-ын Эрхүү хотоос арваннэгдүгээр сарын 28-нд хөдөлнө. Тус чиглэлийн галт тэрэг долоо хоногт нэг удаа аялах бөгөөд аяллын хуваарийг тухайн улсын орон нутгийн цагаар тооцсон байна.

Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэл:

  • Лхагва гарагийн 07:27 цагт Бээжингээс хөдөлнө.
  • Пүрэв гарагийн 14:35 цагт Улаанбаатарт ирнэ.
  • Баасан гарагийн 14:55 цагт Эрхүү хотод хүрнэ.

Эрхүү-Улаанбаатар-Бээжин чиглэл:

  • Бямба гарагийн 06:58 цагт Эрхүүгээс хөдөлнө.
  • Ням гарагийн 06:38 цагт Улаанбаатарт ирнэ.
  • Даваа гарагийн 14:35 цагт Бээжин хотод хүрнэ.