"Харри Поттер" номын зохиолч Жоанна Роулинг "The Ickabog" нэртэй шинэ шидэт үлгэрийн ном гаргах гэж байгаагаа өмнө нь мэдэгдсэн.
Тэрбээр "Шидтэний ертөнц" цувралаа дуусгах ажлын хажуугаар уг номыг бичиж байсан аж. Харин өчигдөр тэрбээр "The Ickabog" номыг уншигчдад онлайнаар үнэгүй хүргэхээр болсноо мэдэгдлээ. Ингэхдээ, долоон долоо хоногийн турш бүлэг бүлгээр нь нийтлэх гэнэ. Энэхүү ном нь "Харри Поттер"-оос тусдаа, бие даасан шидэт түүх юм байна.
Зохиолчийн вэб сайтад бичсэнээр, Жоанна Роулинг "The Ickabog" номын санааг "Харри Поттер" зохиолыг бичиж байхдаа олсон бөгөөд "Харри Поттер ба Үхлийн шүтээн" номыг дуусгасны дараа хэвлэх бодолтой байжээ.
Гэвч тэрбээр алдарт цувралыг бүрмөсөн дуусгасны дараа бичих ажлаасаа түр завсарлахыг хүссэнээр номыг хэвлэх ажил таван жилээр хойшилсон байна. Харин энэ жил дэлхий нийтийн хэмжээнд цар тахал гарч, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор зохиолч шинэ номноо үнэгүй нийтлэхээр шийджээ.
We are pleased to announce @JK_Rowling's story #TheIckabog is now available to read online for free at https://t.co/HJVrLd0KRI. .
— The Ickabog (@TheIckabog) May 26, 2020
Each weekday, over the next seven weeks, a new instalment will be published. We hope you and your children will enjoy this original fairy tale! pic.twitter.com/ddIIWKfeHL
Дашрамд дурдахад, Жоанна Роулинг уншигч багачуудад хандаж номын агуулгад нийцэх иллюстрэшн зурахыг уриалсан байна.