Б.Баяраа: Төр засгийнхан төмөр замчидтай уулзаж, хөдөлмөр бүтээл, шударга хуваарилалттай танилцахыг хүсэж байна

Б.Баяраа: Төр засгийнхан төмөр замчидтай уулзаж, хөдөлмөр бүтээл, шударга хуваарилалттай танилцахыг хүсэж байна

Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлээс “Улаанбаатар Төмөр зам” ХНН ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхийг боомилж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа "УБТЗ бол хувь нийлүүлсэн байгууллага, ОХУ 50 хувийг нь эзэмшдэг. Үлдсэн 50 хувийг Засгийн газар эзэмшдэг. Тэнд хэдэн нөхөд дур зоргоороо ажиллаж байна. Тиймээс төр засгийн удирдлагууд өмчөө эргэж хараач ээ. Төмөр замчидтай уулзаж, хөдөлмөр бүтээл, шударга хуваарилалттай танилцахыг хүсэж байна. Ядаж үйлдвэрчний байгууллагын төлөөлөлтэй нь уулзахыг хүсэж байна. УБТЗ хувь нийлүүлэх байгууллагад 2018 онд хийсэн шалган байцаах комиссын дүгнэлтээс харахад

УБТЗ-ын удирдлагад хөдөлмөрийн маргаантай холбоотой 2018 онд 229 сая, 2019 онд 101 сая төгрөг төлөх эрсдэл үүрээд байна гэсэн. Энэ бол хууль тогтоомж зөрчиж хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрүүдээс үүдсэн хохирол. 

Тус байгууллагын хяналт, хуулийн алба нь байгууллагын талд үйлчилдэг. Жишээ нь 2018 онд галт тэрэгт дайруулсан ажилтны хэрэг дээр хүн хэлмэгдүүлж байсан. Эгэл ажилтан алдаа гаргавал хэдэн жил ажилласан нь хамаагүй, цалин мөнгөгүй хөөж гаргадаг. Тиймээс төр засгаас иргэдээ хамгаалахыг хүсэж байна" гэв. 

Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос дөрөвдүгээр сарын 6-нд Ерөнхий сайдад үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг хавчин боогдуулж буй талаар доорх хүсэлт, шаардлага хүргүүлж байв.