УОК-ын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Энэхүү хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ. Өнөөдрийн хуралдаан нээлттэй болж буй бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн УОК-ын хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгасан билээ. Өнөөдөр кино театр зэрэг зарим үйлчилгээний газруудыг нээх эсэхийг ч хэлэлцэж магадгүй юм.
Хуралдааны эхэнд Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Өнөөдрийн хуралдаан хоёр хэсгээс бүрдэнэ" гэдгийг тодотголоо.
Үргэлжлүүлэн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "141 халдвар бүртгэгдсэнээс 30 гаруй хүн бүрэн эдгээд байна" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: