Ирэх арав, арван нэгдүгээр сард цар тахлын хоёр дахь давалгаа дэгдэж болзошгүй байгаад бэлэн байхыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Эрүүл мэндийн яамандаа уриалжээ. Тэрээр ирэх арав, арван нэгдүгээр сард коронавирусний халдварын хоёр дахь давалгаа дэгдэж болзошгүй байгааг ОХУ-ын Төрийн тэргүүн анхааруулахын сацуу хязгаарлалтын арга хэмжээнүүдийг зөөлрүүлэх асуудлыг хэлэлцэхдээ энэ асуудлыг мартахгүй байхыг уриалжээ.
Бусад улс оронд халдварын хоёр дахь давалгаа оргилдоо хүрсний дараагаас ОХУ-д халдварын хоёр дахь давалгаа эхэлж болзошгүй юм гэж шинжээчид үзэж байгаа аж. Вакцин болон хязгаарлалтын арга хэмжээ авснаар хоёр дахь давалгаанаас зайлсхийх боломжтой гэж үзэж байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг