Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахалтай холбоотой цаг үеийн байдлаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " Өчигдөр ХӨСҮТ-ийн лабараторид ажиглалтад байгаа 6 хүний давтан шинжилгээ, 57 жолооч, тандалтын зорилгоор 17 нийт 80 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн Дарханы лабараторид 29 жолоочоос авсан коронавирусийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Одоогийн бадлаар ХӨСҮТ-д 114 үн байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдал 88 нь хөнгөвтөр гэж үнэлэгдсэн бол 26 нь хүндэвтэр байна" гэв.