Ерөнхий сайд Н.Учрал ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг тус албан тушаалд томилуулах саналаа УИХ-д танилцууллаа.
Одоо ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнээс УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Б.Бат-Эрдэнэ 1995 онд нийслэлийн 77 дугаар дунд сургуулийг төгссөн. 1999 онд Улаанбаатарын их сургуулийг түүх судлаач, солонгос хэлний орчуулагч мэргэжлээр төгсөж, 2010 онд тус сургуулийг түүхийн ухааны боловсролын магистрын зэрэгтэй дүүргэжээ. Тэрбээр 2002-2003 онд БНСУ-ын Ханжин группийн Топас академид агаарын тээврийн холбооны иргэний зорчигч тээврийн мэргэжлээр суралцсан бөгөөд 2013 оноос МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд улс төр судлалын докторантаар суралцаж эхэлсэн байна. Мөн 2022 онд Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйн бакалаврын зэрэгтэй төгссөн. Б.Бат-Эрдэнэ англи болон солонгос хэлтэй байна.