Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбараас 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Хан-Уул дүүрэгт “Хүндээ ээлтэй хөдөлмөр” арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран зохион байгуулсан байна.
Арга хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажил олгогчдын мэдлэг, ойлголт, хандлагыг сайжруулах, хүртээмжтэй ажлын байр, ээлтэй орчныг бүрдүүлэх, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьжээ. “Хүндээ ээлтэй хөдөлмөр” арга хэмжээнд дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 300 гаруй төлөөлөл болон аж ахуйн нэгж, байгууллагуудын ажил олгогчид оролцсон байна.
