Ш.Энхийн-Одоор ахлуулсан шигшээ баг өнөөдөр 19.00 цагаас Хонконгийн багтай тоглоно

Ш.Энхийн-Одоор ахлуулсан шигшээ баг өнөөдөр 19.00 цагаас Хонконгийн багтай тоглоно

Манай улсын сагсан бөмбөгийн шигшээ баг өчигдөр /2026.11.26/ "FIBA Asia Cup 2029 Pre-Qualifiers”-ийн эхний тоглолтоо Индонезийн шигшээтэй өчигдөр тоглож 72:64 онооны харьцаагаар ялалт байгуулсан.

Тэгвэл өнөөдөр шигшээ багийн тамирчид хэсгээ тэргүүлж буй Хонконгийн багтай тоглоно. Ахлах дасгалжуулагч Э.Ариунболдоор удирдуулсан шигшээ баг одоогоор F хэсэгт гурван хожил, нэг хожигдолтойгоор гуравдугаар байрт бичигдэж байна. Өчигдрийн тоглотод ялалт байгуулснаар дараагийн шатанд шалгарах эрхээ авсан бөгөөд Хонконг болон Малайзтай хийх тоглолтод ялалт байгуулснаар чансаа оноогоо нэмэх боломжтой юм.