Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл нарын гишүүд 2026 оны аравдугаар сарын 13-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.
Уг хуулийн төслөөр Морин хуур болон Монгол тэмээний өдрийг тэмдэглэлт өдөр болгон хуульчлах агуулгыг тусгасан бөгөөд өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Харин УИХ дахь МАН-ын бүлэг уг хуулийн төслийг хэлэлцэхтэй холбоотойгоор гурван хоногийн завсарлага авлаа.