ВИДЕО: Д.Трамп Ши Жиньпиний гараас барих гэж оролдсон нь олны анхаарал татжээ

ВИДЕО: Д.Трамп Ши Жиньпиний гараас барих гэж оролдсон нь олны анхаарал татжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар урсдаг шатаар хамт өгсөж явах үеэр Д.Трамп Ши Жиньпиний гараас барих гэж оролдсон бололтой дүрс бичлэг олон нийтийн анхаарлыг татжээ. Учир нь энэ үеэр хоёр удирдагчийн хооронд бага зэрэг эвгүй байдал үүссэн мэт харагдсан байна.

ВИДЕО: 

Уг бичлэгийг ОХУ-ын төрийн мэдлийн “Известия” сонин нийтэлжээ.

Харин гурван улсын удирдагчдын уулзалтын улс төрийн үр дагаварт олон улсын ажиглагчид анхаарал хандуулж байна. Азийн асуудал хариуцсан сурвалжлагч Хелен-Энн Смитийн тэмдэглэснээр, Д.Трамп, В.Путин, Ши Жиньпин нар гурван талт дээд хэмжээний уулзалтынхаа нээлтийн үеэр түүхэн ач холбогдлыг нь онцолжээ.

Түүний үзэж буйгаар, гурван удирдагч хамтдаа байгаа дүр зураг дэлхий нийтэд хүрэх нь тэдний хувьд улс төрийн тодорхой ач холбогдолтой аж. Гэвч энэ найрсаг дүр төрх нь их гүрнүүдийн нөлөөлөл, дарамттай нүүр тулж буй улс орнуудад түгшүүр төрүүлж болзошгүй гэнэ.

“Хэрэв та Киевт, Европын аль нэг нийслэлд эсвэл Тайбэйд байгаа бол нуруугаар тань хүйт даах биз ээ” хэмээн Хелен-Энн Смит онцолсон байна. Украин улс ОХУ-ын цэргийн түрэмгийллийн эсрэг олон жилийн турш тэмцэж байгаа юм. Түүнчлэн Д.Трамп В.Путинтай найрсаг уур амьсгалтай уулзалт хийснийхээ дараа Украины асуудлаар “Ямар нэг зүйл болж байна” хэмээн мэдэгдсэн нь Киевийн хувьд анхаарал татах дохио болохыг Смит онцолжээ.