ВИДЕО: Д.Трамп, В.Путин, Ши Жиньпин нар 90 минут уулзаж, НҮБ-ын шинэчлэл болон түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асуудлаар тохиролцжээ

ВИДЕО: Д.Трамп, В.Путин, Ши Жиньпин нар 90 минут уулзаж, НҮБ-ын шинэчлэл болон түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асуудлаар тохиролцжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Хятад улсад 90 минут үргэлжилсэн гурван талт уулзалт хийж, дөрвөн зүйл бүхий хамтарсан мэдэгдэл гаргажээ.

ВИДЕО: 

Тэд НҮБ-ын шинэчлэлийг дэмжих, түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэлэлцээгээ “маш амжилттай болсон” хэмээн дүгнэжээ. Тэрбээр Air Force One онгоцоор эх орондоо буцаж явахдаа NBC News агентлагт утсаар ярилцлага өгөхдөө уулзалтаа 10 онооны системээр үнэлбэл 12 оноо өгнө хэмээн онцолсон байна.

Мөн БНХАУ-ын талаас өөрт нь үзүүлсэн хүндэтгэл, найрсаг хандлагыг өндрөөр үнэлж, Ши Жиньпинтэй хиймэл оюун ухааны хөгжлийн талаар ярилцсанаа дурджээ.

Д.Трампын мэдээлснээр, хоёр тал хиймэл оюун ухааны технологид тодорхой хэмжээний хязгаарлалт, зохицуулалт тогтоох нь эерэг алхам гэдэг дээр санал нэгдсэн байна. Гэхдээ ямар төрлийн технологид, хэрхэн зохицуулалт хийх талаар нарийвчилсан тохиролцоонд хүрээгүй гэдгээ тэрбээр тодотгожээ. Ийнхүү дэлхийн гурван том гүрний удирдагчид анх удаа гурван талт уулзалт хийж, олон улсын хамтын ажиллагааны хэд хэдэн асуудлаар байр сууриа нэгтгэсэн ч тодорхой тохиролцоонуудын хэрэгжилт, үр дүн одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: Sky news