Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хааж, нийтийн тээврийн зургаан чиглэлд түр өөрчлөлт оруулна

Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хааж, нийтийн тээврийн зургаан чиглэлд түр өөрчлөлт оруулна

Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр түр хаахтай холбогдуулан нийтийн тээврийн зургаан чиглэлийн автобусны замналд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар болжээ.

Тодруулбал, дараах чиглэлийн автобуснуудын замналд өөрчлөлт орох юм байна. Үүнд:

  • М:3 – Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбайн төв зогсоол
  • М:1Б – Ботаник-Сүхбаатарын талбайн төв зогсоол
  • Ч:30 – Жанжин клуб-Сүхбаатарын талбайн төв зогсоол
  • Ч:71А – Дүнжингарав худалдааны төв-Сүхбаатарын талбайн төв зогсоол
  • Ч:78 – Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбайн төв зогсоол
  • Х:19 – Сүхбаатарын талбай-Чингис хаан олон улсын нисэх буудал

Иймд дээрх чиглэлүүдээр зорчиж буй иргэд 2026 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр автобусны түр өөрчлөгдсөн замнал, зогсоолын мэдээллийг урьдчилан нягталж, зорчих хөдөлгөөнөө төлөвлөхийг анхаарууллаа.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө