Хотын дарга асан Х.Нямбаатарын мэдэгдэлтэй холбоотойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, нэр төрөө сэргээлгэхээ мэдэгдсэн.
Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний орой хуралдаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан гэх албан бус мэдээлэл байна. Б.Бат-Эрдэнэ өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан юм. Түүнийг өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 20-нд УИХ-д танилцуулж, улмаар Засгийн газрын гишүүний тангараг өргүүлж магадгүй байна.