Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгч буй тухайгаа мэдэгдэж, түүний араас мөн зарим сайд нар ч ажлаа өгнө гэдгээ зарлаад буй.
Энэхүү үйл явдал нь монгол төрийг тогтворгүй болгож байна уу гэсэн хардлага олон нийтийн дунд байгаа юм. Тэгвэл бид энэ талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас тодрууллаа Тэрбээр "Монголыг төргүй, эмх замбараагүй байдал руу түлхэх гэсэн оролдлогууд 2024 оны парламент бүрэлдсэнээс хойш олон удаа явлаа. Засгийн газраа гурван удаа унагаалаа. УИХ-ын даргаа гурван удаа солилоо. Ингээд Ерөнхийлөгч рүү гээ орж байна. Иймэрхүү байдлаар эрх мэдэлтэйгээ зууралдсан хүмүүс байна. Энэ хүмүүстэйгээ ард түмэн хариуцлага тооцох ёстой" хэмээсэн юм.
ВИДЕО: