Б.Энхбаяр: Би сая Ерөнхий сайдтай уулзаж ЗГХЭГ-ийн даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийллээ

Б.Энхбаяр: Би сая Ерөнхий сайдтай уулзаж ЗГХЭГ-ийн даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийллээ

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ийн дарга Б.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Монгол Улсын төрийн тэргүүн өөрийн итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргана. Ерөнхийлөгч өөрийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, иргэн болж байгаад энэ бузар гүтгэлгийн эсрэг нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ хэлж байна. Би бас төрийн тэргүүний манлайллыг үлгэрлэх ёстой гэж бодож байгаа. Адилхан бүлэглэлд өнгөрсөн хавраас хойш гүтгүүлж байгаа. Олон сая ам.долларын хахууль авсан гэж олон удаа Л.Оюун-Эрдэнэ зэрэг хүмүүс ямар ч баримтгүйгээр гүтгэж байгаа. Тийм учраас би сая Ерөнхий сайдтай уулзаад гарч ирлээ. Монгол Улсын сайд,  ЗГХЭГ-ийн даргын ажлаа өөрийн хүсэлтээр өгөөд, нэр төрөө сэргээлгэнэ гэдэг хүсэлтээ сая хэлчихээд гарч ирлээ. Би улс төрч хүнийхээ хувьд сайдынхаа ажлыг өгч, нэр төрөө сэргээлгэнэ" хэмээсэн юм.