Азийн "И-спорт" болон оюуны спортын анхдугаар наадам Кувейт Улсад ирэх онд зохиогдоно

Азийн "И-спорт" болон оюуны спортын анхдугаар наадам Кувейт Улсад ирэх онд зохиогдоно

Азийн олимпын зөвлөл /АОЗ/ ийн цахим хурал өнөөдөр болж, АОЗ-ийн Ерөнхийлөгч Шейх Жоаан бин Хамид Ал Тани болон Азийн 45 Үндэсний олимпын хорооны төлөөлөгчид оролцон, Азийн олимпын хөдөлгөөний хүрээнд өрнөж буй цаг үеийн асуудал, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Хурлын үеэр "Азийн испорт болон оюуны спортын анхдугаар наадам"-ыг 2027 оны арваннэгдүгээр сард Кувейт улсад зохион байгуулахаар болсныг албан ёсоор баталгаажуулж, спортын төрлүүд болон бусад мэдээллийг удахгүй ирүүлэх талаар мэдэгдэв. Хэдхэн хоногийн өмнө "Рияд 2026" VI Азийн танхимын болон тулааны спортын наадмын зохиогдох хугацааг бүс нутгийн аюулгүй байдал, зохион байгуулалтын тодорхой шалтгаанаар 2027 оны 3 дугаар сарын 28-аас 4 дүгээр сарын 8-ны өдрүүдэд хийхээр АОЗ-өөс хойшлуулсан тул ийнхүү 2027 онд АОЗ-ийн ивээл дор хоёр томоохон наадам зохиогдохоор болж байна.