Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай мэдэгдэл хийлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлд Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журмыг тусгажээ. Тодруулбал, Ерөнхийлөгч эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргасан бол Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна. Үүний дараа УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэж, ил санал хураалт явуулна. Хэрэв гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжвэл түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хууль батлах юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын шийдвэр гараагүй байхад Ерөнхийлөгчийн бүрэн эрх автоматаар дуусгавар болохгүй бөгөөд тэрбээр бүрэн эрхээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.