Олон удаагийн үйлдлээр 54 тооны бод мал хулгайлсан дөрвөн этгээдийг илрүүлжээ

Олон удаагийн үйлдлээр 54 тооны бод мал хулгайлсан дөрвөн этгээдийг илрүүлжээ

Архангай аймгийн нутгаас 54 тооны бод мал хулгайлсан дөрвөн этгээдийг илрүүлжээ.

Тодруулбал, “Мал, мах 2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Архангай аймгийн цагдаагийн газраас Эрдэнэмандал, Өлзийт, Батцэнгэл сумын нутаг дэвсгэрт нийт 14 удаагийн үйлдлээр  54 тооны бод мал хулгайлсан нэг бүлгийн дөрвөн этгээдийг илрүүлжээ.  Тус этгээдүүд нь 54 тооны бод малыг нядалж, эд эрхтэнийг нь малын саравч, голын эрэг дагуу нууж иргэдэд худалдан борлуулсан болохыг цагдаагийн байгууллагаас олж тогтоосон байна.