НЭМГ-аас томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 11 дүгээр сарын 12-ноос 2027 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл “Маскаа зүүцгээе” аяныг эхлүүллээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлд томуугийн дэгдэлтийн 46 дахь долоо хоног үргэлжилж, өвчлөл алаг цоог түвшинд байна. Орчны шинжилгээгээр А хүрээний вирус, риновирус, ретровирус давамгайлж байна. Олон жилийн дунджаар жилийн 45-47 дахь долоо хоногт вирусийн идэвхжил хамгийн өндөр буюу оргил үедээ хүрдэг байна. Иймд иргэд, олон нийтэд дараах зөвлөмжийг өглөө. Үүнд,
- Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалах
- Хүмүүс олноор цугладаг боловсрол, үйлчилгээний байгууллагууд гар ариутгах нөхцөлийг бүрдүүлж, маск зүүхийг уриалах
- Хүйтний эрч чангарч, томуугийн улирал эхэлж буй тул бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байхыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөлөө.