УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын танилцуулсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт 2027 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг бүлгийн гишүүдэд танилцуулсан байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, хэлэлцүүлгийн шатанд илүү сайжруулах шаардлагатай гэж үзжээ. Иймд бүлгээс ажлын хэсэг байгуулж, төслийг дахин хэлэлцэхээр болсон байна.
Тус төслийг Монголбанк 2026 оны есдүгээр сарын 30-нд УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, Төв банкны засаглал, хараат бус байдлыг бэхжүүлэх зэрэг зорилтыг тусгажээ.