"Premier Tailor" брэндийн үүсгэн байгуулагч Т.Зоригийг хар тамхины хэргээр саатуулан шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал,"Premier Tailor" брэндийн үүсгэн байгуулагч Т.Зоригийг бизнесийн хамтрагч гэгдэх Франц Улсын иргэний хамт мансуурсан байдалтай байхад нь хуулийн байгууллагынхан илрүүлж, саатуулан шалгаж байгаа аж. Т.Зориг "Premier Tailor" брэнд болон Шангри-Ла худалдааны төв дэх "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг өндөр зэрэглэлийн дэлгүүрүүд, мөн рестораны салбарт бизнес эрхэлдэг нэгэн юм.