Дорнод аймгийн Баяндун суманд амьдарч байсан 48 настай эмэгтэй өнгөрсөн аравдугаар сарын 03-ны өдрөөс хойш өнөөг хүртэл сураггүй алга болж, түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа.
Эрэн хайх ажиллагааг тухайн эмэгтэйн амьдарч байсан орчноос 50 метр радиуст үргэлжлүүлж байгаа гэдгийг албаныхан мэдээлж байгаа юм. Тэгвэл тухайн эмэгтэйг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авахаа мэдэгдлээ.
