Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " Өнөөдөр ХӨСҮТ-ээс 19, 23, 50 настай гурван иргэн эдгэж дараачийн шатанд шилжлээ. Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дарханы нэг лабараторид нийт 87 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 43 хүнд давтан шнжилгээ хийхэд дөрвөн хүнд коронавирус илэрлээ.
Ингэснээр манай улсад нийт 140 тохиолдол бүртгэгдэж, 24 иргэн эдгэсэн байна. Одоогоор 110 хүн эмчилгээнд байна" гэв.