Өнөөдөр 19.10 цагт “Боловсрол суваг” телевизээр НӨАТ-ын урамшууллын 2020 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг шууд явагдана. Дөрөвдүгээр сарын 1- 30-ны өдрүүдэд бүртгүүлсэн баримт өнөөдрийн тохиролд хамаарах юм. Өнөөдрийн сугалааны супер шагнал 40 сая төгрөг юм байна.
Сануулахад, өмнөх удаагийн сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 19-ний өдөр болоход супер шагналын эзэн тодроогүй юм.