УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшинг хүлээн авч уулзан, бүлгийн даргаар сонгогдсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 2026 оны аравдугаар сарын 12-ны өдрийн хуралдааны шийдвэрээр УИХ-ын гишүүн Б.Түвшин тус бүлгийн даргаар сонгогдсон. Уг шийдвэрийг энэ сарын 16-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулснаар тэрбээр парламент дахь сөрөг хүчний бүлгийг удирдах болсон юм. Уулзалтын үеэр Б.Түвшин бүлгийн даргын үүрэг, хариуцлагыг нэр төртэй хэрэгжүүлж, иргэдийн эрх ашиг, дуу хоолойг төлөөлөн төрийн бодлого, шийдвэрт хяналт тавьж ажиллахаа илэрхийллээ.