Ерөнхий сайд асан Г.Занданшатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
ВИДЕО:
Г.Занданшатар "Уйдахтай манатай. Уг нь би шатар тоглож, улсынхаа нэрийг гаргаад улс төрөөс хөндрийрөөд явж байлаа. Сүүлийн зургаан сарын хугацаанд энгийн иргэний хувиар ард иргэдтэйгээ зөвлөлдөх, шатрын спортын сургалт хөгжүүлэх ажлуудыг хийж явсан. Ард иргэд маань энэ байдлыг өөрчлөхгүй бол болохгүй байна гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Тиймээс намын болон нам бус 100 гаруй залуус нэгдэж реформ клубыг байгуулж, намайг илтгэгчээр урьсан, би оролцсон. Өнөөдөр манай улс үнэхээр болохгүй байна аа. Ард иргэдийн амьдрал ахуй ч, авилга хээл хахууль нь ч үндэсний аюулгүй байдал хэцүүдэх түвшинд хүрээд байна. Энэ байдлаараа энэ улс цаашид оршин тогтнох юмуу, үгүй юмуу гэдэг зүйлийг ч хүмүүс ярьж байна.
Аравдугаар сарын 9-ны өдөр энэ хэлэлцүүлгийг хийсэн. Өнөөдөр Ерөнхий сайд Н.Учралд "Нэг монгол хөдөлгөөн реформ" клубын шинэчлэлийн үзэл санаагаа танилцуулж, ил захидлаа гардуулж өглөө.
Би улс төрийн системд олон жил ажилласан. Өөрчлөлтийг өөрөөсөө, өөрийнхөө намаас хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Намын нэр барьсан хэсэг бүлэг этгээдүүд гэмт хэргээ хаацайлахын тулд улс төрийн бүлэглэл үүсгэж, зохион байгуулалттайгаар хүн гүтгэж , хэвлэл мэдээллээс эхлээд бүхий л салбарт хорт үр тарьж байна.
Миний өөрчлөлтийн үзэл санаа гурван суурь шинэчлэлийг хүсч байгаа. Нэгдүгээрт, Авлигачдаасаа салъя, хариуцлага тооцдог болъё, шударга ёсны тогтолцоог бодитоо эхлүүлье. Хоёрдугаарт, намын боловсон хүчний бодлогоо бодитоор босгыг нь өндөрсгөе. Жагсаалтаар сонгогдож байгаа гишүүдийг ч сонгон шалгаруулдаг болох хэрэгтэй" хэмээн ярилаа.